“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг 6 сараар сунгалаа

Отгоо
2020 оны 4-р сарын 15 -нд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгав.

Дээрх хоёр газарт 2019 оны 3 дугаар сарын 21-нд онцгой дэглэм тогтоосон.  Онцгой дэглэмийн хугацаа өнгөрсөн сарын 13-нд дууссан бөгөөд дахин зургаан сараар сунгахаар Засгийн газрын тогтоол батлав. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" ТӨҮГ хэвийн, тасралтгүй ашигтай ажиллаж байна. Гэхдээ дээрх хоёр газрын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах ажил дуусаагүй байна. Мөн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг хүчингүй болгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.

"Эрдэнэт үйлдвэр"-ийг ТӨҮГ болгосноос хойш 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна