Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагаас Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх товтой байсан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Л.Пүрэвбаатараас гаргасан дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна