АН-аас горилогчдын ураг садны сүлжээтэй танилц

Отгоо
2020 оны 4-р сарын 16 -нд

Эдийн засагч Х.Ганхуягийн мэдээлснээр АН-аас УИХ-ын сонгуульлд нэр дэвшихээр горилж 180 хүн 100 сая төгрөгөө тушаасан бөгөөд тэднээс 76 нь нэр дэвших эрхээ авах юм байна. Горилогчдыг судалбал АН-аас энэ удаад улс төрийн өв залгамжлагчдаа болон үр хүүхдүүдээ олноор дэвшүүлэх бололтой. Тухайлбал,

1. Баянгол дүүрэгт Г.Энхболд – Баянгол дүүргийн ИТХ-ын дарга АН-ын дарга С.Эрдэнийн хүргэн

2. Архангай аймагт Б.Жаргалан – УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин

П.Мөнхтулга – Эрчим хүчний дэд сайд асан Пүрэвбаатарын хүү

С.Эрдэнэболд – БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ш.Сүхбаатарын хүү

3. Дорнод аймагт

Г.Батчимэг – УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн төрсөн дүү Ц.Отгонбаатар – ХААН банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханы төрсөн дүү

4. Өвөрхангай аймагт

Б.Ганхөлөг – УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн хүү

5. Дундговь, Говьсүмбэрт

Н.Соёмбо – Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны хүү

6. Баянзүрх дүүрэгт

Э.Эрдэнэ – Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн хүү

7. Чингэлтэй дүүрэгт

Б.Баттүшиг – УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү

8. Баянзүрх дүүрэгт

Зи.Энхболд өөрийн сонгуулийн менежер, генерал М.Энх-Амарын хамт

АН-аас нэр дэвших ах дүүс

ТЕСО группийн төрсөн ах дүүс: Одонгийн Сайнбуян – Сонгинохайрхан дүүрэгт, Одонгийн Цогтгэрэл.- Увс аймагт

www.times.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна