Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүллээ. Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд:
0-5 насны хүүхэд 5 5-18 насны 2 18-30 насны 19 30-45 насны 19 50-иас дээш насны 8 Өндөр настан 1 Жирэмсэн 1 хүн байна. Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан байна. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна