Баяжуулах үйлдвэрийн хамт олон, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдөл” сэдэвт зохион бичлэгийн цахим уралдаан зарлажээ. Тус цехийн нэрэмжит эл уралдаан нь ирэх 5, 6 дугаар сард болох Гэр бүлийн болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдийг угтан зохион байгуулагдаж буй. Сургууль, цэцэрлэгүүд “ковид-19” халдвараас хамгаалах хорио цээрийн дэглэмтэй байгаа үед гэр гэртээ байгаа хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх, тэдний хүсэл мөрөөдөл, санаа бодлыг сонсоход уралдааны зорилго чиглэжээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том цех болсон Баяжуулах үйлдвэрт “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө” нэртэй зөвлөл ажилладаг. Зөвлөлийн бүрэлдэхүүнд цехийн дарга нар, олон нийтийн байгууллагын удирдлагууд багтдаг бөгөөд энэ удаагийн зохион бичлэгийн уралдааныг цахимаар хүлээн авч зохион байгуулах юм. “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бага, дунд, ахлах анги гэсэн ангиллаар оролцоно.
Мөн Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд ажилтнуудынхаа бүх насны хүүхдүүдийг хамруулсан “Гэр бүлийн аз жаргал-Амжилтын үндэс” цахим уралдааныг эхлүүллээ. Хүүхдүүд бусадтай харилцах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах, зөв төлөвших, эцэг эхийн үүрэг, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үр хүүхдээрээ бахархах, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулахад цахим уралдааны зорилго оршиж байна. Цахим уралдаанд 3 хүртэлх насны хүүхдүүдийн хөгжилтэй дүрс бичлэгүүдийг аав ээж нь ирүүлэх бол 4-5 насныхан үлгэр ярих чадвар, 6-7 насныхан уран уншлага, 8-9 насны хүүхдүүд “Миний аз жаргал-миний гэр бүл” сэдвийн дор зураг зурж, өрсөлдөх аж. Тэгвэл 10-16 насныхан “Юмханаар юм хийе”, Онч мэргэн үг зохиох, Анимэйшн кино хийх, Миний авьяас-Миний бахархал” зэрэг олон төрлийн уралдаанд цахимаар оролцож, хүүхдүүд авьяас чадвараа сорих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.124.24
Та Бөөр, Биеийн эрхтэн худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу бөөр эсвэл Биеийн эрхтнүүд үү? Та зарах боломжийг хайж байна уу санхүүгийн хямралаас болоод бөөрөнд чинь мөнгө өгч магадгүй, чи мэдэхгүй юу хийх вэ, дараа нь өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээг санал болгоно $ 500,000,000 үнэтэй. Намайг Доктор SAI бол а APEX HOSPITAL дахь мэдрэлийн эмч. Манай эмнэлэг бөөрний чиглэлээр мэргэшсэн Мэс засал хийх, бид бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг тохирох донор Бид АНУ-д Энэтхэг, Малайз, Нигери, Турк, Сингапур, Япон Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. И-мэйл хаяг: apexhospital10@gmail .com Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR SAI
Хариулах