Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөллөө

Отгоо
2020 оны 4-р сарын 18 -нд

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх эсэхийг шийдэх нууц санал хураалтын хуудсыг тоолж байна. Санал хураалтын дүнг нийт 47 гишүүн оролцжээ.

Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүдийн ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Өнөөдрийн чуулганы хураалтад нийт 60 гишүүн оролцсон. Нууц санал хураалтад 47 гишүүн санал өгсөн. Үүнээс 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжсэн байна" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна