НАМЭХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ Б.ХАЖИДМАА
#АЖЛЫН_ТУРШИЛГА2003-2009 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, тоймч, 2012-2013 “Монголын үнэн” сонинд орлогч эрхлэгч, 2013-2016 МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга, 2016 оноос одоог хүртэл Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын төвийн захирлаар ажиллаж байна.
#БОЛОВСРОЛ1988-1998 онд Булган аймаг, Гурванбулаг сумын 10 жилийн сургууль, 1998-2003 онд МУИС-д Олон улсын сэтгүүлчээр бакалавр, 2003-2005 онд МУИС-д Сэтгүүлзүйн магистр тус тус хамгаалсан. 2009-2010 онд БНСУ-ын Пай Чай Их сургуулийн Гадаад хэлний сургуульд солонгос хэлний бэлтгэлийг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, 2010-2014 онд БНСУ-ын Конкүк Их сургуулийн Улстөрийн сургуулийн Төрийн удирдлагын магистрийг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тус тус хамрагдсан. ОХУ, БНХАУ, БНСУ-д мэргэжлийн хөтөлбөрүүдэд хамрагдсан.
#БҮТЭЭЛ2004 онд “Зуны дунд сарын шинийн найман” яруу найргийн ном, 2009 онд “Долдугаар сарын 1: Миний хуурцагт” сэтгүүлзүйн бүтээлийн ном, 2010 онд “Аз жаргал зүрх сэтгэлд бий” Солонгос хэлнээс орчуулгын ном, 2014 онд “Мянгантаа тулалдсаны эцэст ялна” Солонгос хэлнээс орчуулгын ном, 2015 онд “Сонгогдох НОУ ХАУ” Солонгос хэлнээс орчуулсан сонгуулийн шилдэг технологийн ном, 2015 онд “Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн: Нэг Монгол Нэг зүгт” номын ерөнхий редактораар ажилласан.
#СОНГУУЛЬТ_АЖИЛ2003 оноос Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, 2006 оноос Олон улсын сэтгүүлчдийн холбооны /IFJ/ гишүүн, 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, 2013 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2014 он “Монгол-Солонгосын хөгжлийн СОЁМБО ГҮҮР” соёлын солилцооны ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн, 2014 оноос БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр “KGSP Alumni” гишүүн, 2015 оноос Монголын Зүүний хүчний холбооны Бага хурлын гишүүн, 2018 оноос Монголын Солонгост төгсөгчдийн холбооны /MAGIKO/ гишүүн , 2018 оноос Булган аймгийн МАН-ын тэргүүлэгч, 2019 оноос Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр тус тус ажиллаж байна.
#ХИЙЖ_ГҮЙЦЭТГЭСЭН_ТОМООХОН_АЖИЛ-“Хутгатай алуурчдад төрийн хаалга нээлттэй байна”, “Миний хүү ядарна, аав нь явъя...”, “Дүнжингарав үзэгдэл” зэрэг эрэн сурвалжилсан, улс төрийн олон нийтлэлээрээ нийгмийн эмзэг асуудлуудыг ил гаргасан Монголын сэтгүүлзүйн шинэ үеийн төлөөллүүдийн нэг юм.
-Зөвлөлдөх ардчиллыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулах, түүний зарчмаар “Элэг бүтэн Монгол” хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах медиа модератороор ажилласан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгүүд Зөвлөлдөх ардчиллын зарчмаар хийгдэж, Засгийн газрын томоохон зорилтуудын нэг нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болсон юм.
-Монгол Улсын Засгийн газрын “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх” бодлогыг хэрэгжүүлж, 2017 оны хавраас “Өдрийн жуулчин” аялуулсан. “Өдрийн жуулчин”-ы аяллын хувилбар нь хил, хилийн боомт орчимд эдийн засгийн эргэлт бий болгох, жуулчны эрэлт шаардлагад нийцүүлэхийн тулд хил орчмын дэд бүтэц, соёл, ахуйн хөгжлийг түлхэх хурдасгах хөшүүрэг юм.
-Монгол Улсад жуулчлагчдын хамгийн том урсгалыг БНХАУ тэргүүлдэг ч сүүлийн жилүүдэд БНСУ-ын жуулчин асар хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь хувийн хэвшлийнхний удаан хугацааны тасралтгүй хүчин зүтгэлийн үр дүн байлаа. Энэ урсгалаас төрийн оролцоотой аяллын байгууллага хуваалцах замыг нээж, 2019 онд БНСУ-ын Төмөр замын төрийн корпорацитай /KORAIL/ жуулчин солилцох САНАМЖ БИЧИГ байгуулж, бэлтгэл ажлыг хангасан.
-Дотоодын аялал жуулчлалаар дэлхийд хамгийн их орлого олдог Норвегийн Аялал жуулчлалын салбарын туршлагыг Монголын аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.
ӨСӨХ НАСАА ЭЦЭГ, ЭХИЙН НҮҮРЭЭР ИДЭР НАСАА ӨӨРИЙН НҮҮРЭЭР ӨТӨЛ НАСАА ҮР, ХҮҮХДИЙН НҮҮРЭЭР
#НАМЭХ#НИЙГМИЙН_АРДЧИЛАЛ_МОНГОЛЫН_ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН_ХОЛБОО
Facebook хаяг: Khajidmaa Boldsaikhan
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна