Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаан өчигдөр орой 18:30 цагт эхэлж 20:00 цагт дуусч дараах шийдвэрийг гаргалаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Олон улсын ачаа тээврийн жолоочоос Ковид-19 илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов. Энэ дагуу Улаанбаатар хот, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах зорчих хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 21:00 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна