Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг өнөөдөр танилцуулсан юм. Энэ үеэр олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Э.Оюунболдын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж,
Үүнийг шүүх 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээр дурьдсан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын ДНК-гийн шинжилгээний хариуг Солонгосын итгэмжлэгдсэн лаборториос авч ДНК-гийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэдгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг хэлсэн юм.
Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй нь тул шүүх хуралдааныг товлоогүй байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна