“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна

Отгоо
2020 оны 3-р сарын 04 -нд

БНХАУ-д дэгдсэн коронавирусний тархалттай тэмцэхэд туслах зорилготой Монгол Улсын Засгийн газрын “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна.

БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамны хамтарсан хандивын дансанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 гаруй сая төгрөг цугларчээ. Цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байгаа юм.

Улс төрийн намууд, төрийн бус байгууллага, компаниуд, их дээд сургуулиуд болон хувь хүмүүс “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд нэгдэн хандив өгсөөр байна гэж ГХЯ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна