ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлжээ

Отгоо
2020 оны 4-р сарын 30 -нд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнийг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа ч ажлын хариуцлага алдсантай холбоотой гэх мэдээлэл байна.

Тэрбээр 2016 оны есдүгээр сард томилогдсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна