ХӨСҮТ-д 150 ор дэлгэж, бэлэн байдлыг хангаж байна

Отгоо
2020 оны 4-р сарын 30 -нд

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.30/ ээлжит мэдээлэл хийлээ. - Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. - 2020.04.29-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 163 (PCR) шинжилгээ хийжээ.

Үүнд:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн, - Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн, - Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн, - Алтанбулаг боомтоор ирсэн 31 жолооч, - Ажиглах байруудад тусгаарлагдсан 43, - Өвөрхангай аймаг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 46 сорьцонд халдвар илрээгүй.

- ХӨСҮТ-д 73 хүн ажиглалт, тандалт судалгаа, шинжилгээ эмчилгээнд хамрагдаж байна. - Мөн тус эмнэлэгт 150 ор дэлгэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахаар бэлэн байдлыг хангажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна