‘’COVID-19’’ халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлт’’ сэдэвт сургалт зохион байгуулж байна

Отгоо
2020 оны 5-р сарын 01 -нд

Корнавируст халдвар (COVID-19)-ын цартахлын хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах хүрээнд эмнэлгийн мэргэжилтнийг сургах дадлагажуулах үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайдын А/32 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын эмнэлзүйн зөвлөх баг”-тай хамтран шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Ээлжит энэ удаагийн сургалтыг коронавируст халдварын үед эрчимт эмчилгээний багийг ахлах, дайчлагдан ажиллах эрчимт эмчилгээний эмч нарт халдвар хамгаалал, сэтгэл зүй, эмнэлзүйн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрөөр 2 өдөр зохион байгуулна. Тус сургалтанд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын болон хувийн хэвшлийн эмнэлгийн 30 гаруй эрчимт эмчилгээний эмч нар хамрагдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна