Өнөөдөр СӨҮЛ-УБ чиглэлийн шууд нислэгээр 271 хүн эх орондоо ирнэ

Отгоо
2020 оны 5-р сарын 01 -нд

Өнөөдөр СӨҮЛ-УБ чиглэлийн шууд буюу дамжин нислэг хийгээгүй 271 хүн өнөөдөр эх орондоо ирнэ. 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны 20:40 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нислэгийн явцад болон Инчеон, Буянт-Ухаа боомтод ажиллаж, зорчигчдын биеийн байдалд хяналт тавин тандалт хийн ажилласан билээ. 

Маргаа буюу тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар транзит нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэх юм. Ийнхүү гурван өдрийн хугацаанд нийт 807 хүн эх орондоо ирнэ. Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах бөгөөд нийт 7 байршилд тусгаарлан байрлуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна