Франкфурт-УБ чиглэлийн транзит нислэгээр 13 улсаас 263 хүн ирнэ

Отгоо
2020 оны 5-р сарын 02 -нд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоц хөөрч нийт 13 улсаас 263 иргэнээ авч ирэх юм.

Өчигдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ.

Харин дөрөвдүгээр сарын 30-нд нийт 7 улсаас ирж буй 278 иргэнтэй транзит нислэгийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Ийнхүү бид ойрын хугацаанд нийт 3 нислэгийг тусгай үүргийн онгоцоор үйлдэж 800 гаруй иргэнээ эх оронд нь авч ирэх юм. Нийт 13 улсаас Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж байгаа иргэдийн эрсдлийн түвшин өндөр гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэлдээ дурдаж байсан билээ. 

Тусгай нислэгээр ирсэн иргэдийг нийт 7 байршилд 21 хоног тусгаарлан байрлуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна