Тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ

Отгоо
2020 оны 5-р сарын 02 -нд

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20:07 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 266 иргэн ирсэн байна.

Иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Ивээлт”, “Альфа”, “Дрийм” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна