Харцага, начин цолтнуудын барилдааныг онлайнаар дамжуулна

Отгоо
2020 оны 5-р сарын 02 -нд

Улсын харцага, начин цолтой 12 бөх тавдугаар сарын 3-нд багийн халз барилдаан хийж спортоо санасан олон хүний сэтгэлийг баясгах нь ээ.

Монголын үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студитэй хамтран зохион байгуулж буй уг барилдааныг дэргэдээс нь үзэх боломжгүй ч UniLive 88 сувгаар шууд хүлээн авч сонирхох эрх хүн бүрд бий.

Эр бяр тэгширсэн 12 бөхийн барилдааныг онлайнаар үзэхэд 6000₮-ийн тасалбар төлөх ба олсон орлогыг УОК-ын албан хаагчид, ХӨСҮТ-ийн эмч нарт хандивлах юм.

Зохион байгуулагчид барилдааныг УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулж, түмэн олноо баясгахын төлөө хичээж буйгаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна