“Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хангах” зорилтын хүрээнд АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-тай сайн засаглал, ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн гэрээг 2 жилээр сунгаж, мөнгөн дүнг 3 сая ам.доллараар нэмэгдүүлэх нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зуржээ.
Олон улсын байгууллагаас манай улсын төсвийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээгээрээ байр нь 15 орноор урагшилсан өдөр энэхүү гэрээг байгуулсан. КОВИД-19 цар тахлын үеэр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь манай улсад үзүүлж буй том дэмжлэг гэдгийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо.
АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 1991 оноос хойш USAID- ээр дамжуулж 255 сая гаруй ам.доллар, Мянганы сорилтын сангаар 660 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна