Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг 6 Эмийн сангаар иргэдэд тогтмол тасралтгүй олгоно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "COVID-19" цар тахлын онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор эдгээр эмийг борлуулах хүчин чадал бүхий Эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан дараах 4 аж ахуйн нэгжийн нийт 6 эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгууллаа. Үүнд:
1. Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан 2. Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан 3. Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан 4. Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан 5. Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан 6. Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн сан
Эдгээр эмийн сангаас иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмээ авах боломжтой болно. Тус эмийн сангууд иргэдэд хэрэгцээт 40 гаруй худалдааны нэршил бүхий эмээр энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна