Өнөөдөр үндэсний бөхийн барилдаан болно

Отгоо
2020 оны 5-р сарын 03 -нд

Монголын Үндэсний бөхийн холбоо Монгол Улсын харцага, начин цолтой бөхчүүдийн дунд багийн халз барилдаан зохион байгуулахаар болсон. Энэхүү хандивын сайн үйлсийн барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс /УОК/ болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлах ажээ.

Барилдаан өнөөдөр болох бөгөөд Юнивишний Unilive 88-р сувгаар болон DDISH-ийн DDISH live 900-р сувгаар 6000 төгрөгийн үнэтэйгээр шууд дамжуулагдах юм байна. Монгол Улсын харцага, начин цолтой бөхчүүдийн халз барилдаанд дээрх бөхчүүд оролцохоор болжээ.

Та бүхэн энэ цагийн шилдэг харцага, начингуудын халз барилдааныг гэр бүлээрээ тухлан үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэн, дархлаагаа дэмжээрэй. 2020 оны 01 дүгээр сарын сарын 27-ноос хойш Үндэсний бөхийн заал, танхимын барилдаан зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаагийн онлайн халз барилдаан нь бөх сонирхогч үзэгч түмний хүлээлтэд нийцсэн барилдаан болж буйгаараа онцлогтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна