"The Voice of Mongolia" шоу долоо хоногт хоёр дугаар гарахаар боллоо

ALs
2020 оны 5-р сарын 07 -нд

"The Voice of Mongolia" шоу энэ долоо хоногоос эхлэн амралтын хоёр өдөр буюу бямба, ням гарагийн 20:00 цагаас үзэгчдийн хүртээл болж байхаар болжээ. Өмнө нь зөвхөн ням гарагт цацагддаг байсан бол одоо ийнхүү амралтын хоёр өдөр үзэх боломжтой болж байна. 

The Voice of Mongolia  шоуны Knockout шатны шалгаруулалт үргэлжилж буй юм. Бямба гарагт Төрийн соёрхолт дуучин, шүүгч Д.Болдын багийн баг бут авахаар зэхэж байна. Харин ням гарагт "On and off"-ийн гэдгээрээ олонд танигдсан шүүгч С.Ононбатын баг үзүүлбэрээ толилуулна.

Тус шатанд эхний ээлжинд таван оролцогч үзүүлбэрээ үзүүлэх ба цааш явах нэг оролцогчийг тухайн багийн дасгалжуулагч сонгож, нөгөөг үзэгчдийн саналаар шалгаруулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна