Бороо, нойтон цас орно

ALs
2020 оны 5-р сарын 09 -нд

Нутгийн  зүүн хэсгээр  бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас  орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсч 6-8 градус дулаан байна. Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар  бороо, нойтон цас орно.


13-наас ихэнх нутгаар дулаарна.


Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон  Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их Нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Энэ сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 10,11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 
  • 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. 

Салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 16-18 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.  13-наас ихэнх нутгаар дулаарна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна