Сөүл хот баар, цэнгээний газруудаа тодорхойгүй хугацаагаар хаалаа

ALs
2020 оны 5-р сарын 10 -нд

Өмнөд Солонгосчууд коронавирусийн цар тахлыг бараг л бүрэн зогсоохын даваан дээр халдвартай гэдгээ мэдэлгүй Сөүл хотын Итэвон дүүргийн баараар үйлчлүүлсэн эрэгтэй олон хүнд халдвар тарааж дахин байдлыг хүндрүүлээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Итэвон дүүргийн гурван ч цэнгээний газраар үйлчлүүлсэн 29 настай залуу одоогоор 40 орчим хүнд халдвар тараасан нь батлагдаад байгаа ба тэр орчмын цэнгээний газраар үйлчлүүлсэн 7,000 гаруй хүний маршрутыг тогтоогоод байгаа аж.

Ийнхүү нэг хүний харицлагагүй үйлдлээс болж дахин халдвар дэгдэх эрсдэл өндөр байгаа учир Сөүл хотын захиргаа бүх баар цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргажээ.

Харин Сөүлээс бусад хотуудын цэнгээний газруудад үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр хязгаарлах зөвлөмж хүргүүлсэн байна. Тус улс ирэх долоо хоногоос сургууль, музей, номын сан, спорт, урлагийн байгууламжуудаа шат дараатай нээхээр төлөвлөөд байгаа аж.

Өмнөд Солонгост 31 дэх халдвар тээгч, Христийн сүмийн итгэгч эмэгтэй мөн л халдвар авснаа мэдэлгүй олон мянган хүн очдог цуглаан, хуримын ёслолд оролцсон нь тус улсын хувьд халдвар тархах гол шалтгаан болсон билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна