Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 4 сард 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сард 2575 болж, өмнөх сараас 516 (25.1%)-гаар өсжээ.
16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 4 сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12 (20.0%)-оор буурсан.
Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна