ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмэгтэй амаржиж, охинтой боллоо

ALs
2020 оны 5-р сарын 13 -нд

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлалтад байгаа 25 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болжээ.  Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр Монголд ирсэн аж. 

Ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 100 гаруй хүн ажиглалтад байгаа. Харин короновирусний халдвартай нь батлагдсан 42 хүн байгаагийн 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 27 өвчтөнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна