Эрүүл мэндийн яамны фейсбүүк хуудсаар дамжуулан COVID-19 өвчний эмнэл зүйн хүндрэлийн эмчилгээний талаар Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн eрөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “COVID -19 өвчний гол хүндрэл нь
Амьсгалын замын цочмог дистресс хам шинж нь цулцан буюу хялгасан судасны сарьсны нэвтрэмж ихсэж, цулцан тархмал байдлаар гэмтэн, уушгины завсрын эд ба цулцангийн хөндийд уураглаг хаван хуримтлагдаж, гиалины мембран үүссэнээс амь насанд онц аюултай байдал үүсдэг.
Уушгийг цочмог, тархмал байдлаар гэмтээдэг энэхүү эмгэг үйл явц нь аль ч насанд тохиолдож болно. Өнөөдрийн байдлаар амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн анагаах ухаанд мэдэгдэж байгаа 40 гаруй нэршил байдаг.
Эдгээр нэршлийн өдөөгч хүчин зүйл болон шалтгаан(COVID-19 бол нэг шалтгаан нь) нь янз бүр байж болно. Харин эмгэг, жам хүндрүүлэгч зүй тогтол нь ижил төстэй учрааас зарчмын хувьд ижил байдаг.
Нөгөө талаар эмнэл зүй ба явц байдлын онцлог:
Амсьгал дамжуулах зам доошлох тусам нарийсдаг ба нийт 26 эрэмбийн хоолойнуудаас бүрддэг. Хамгийн төгсгөлд нь цулцан буюу хийн солилцоо явагддаг гол цэгт хүчилтөрөгч цусанд орж, нүүрстөрөгчийн хий гадагшилдаг. Энэ цэг дээр гол үрэвсэл үүсэх процесс явагддаг юм. Тэгэхээр зарим тохиолдолд маш хүнд хэлбэрийн хүчилтөрөгчийн дутагдал үүсээд байгаа нь уушгин дотор шунт үүссэнтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, зарим цулцан дээр хийн солилцоо явагдана. Зарим цулцан дээр нь сэлгэцэл хийгдээгүйгээс үүдэн венийн судсаар ирж буй цус хүчилтөрөгчөөр баяжихгүй байгаатай холбоотой гэсэн үг.
Тэгэхээр зүрхний бус шалтгаант уушгины хавангийн үед гол эмгэг нь цулцан хялгасан судасны хальс завсрын эдийг самнасан процесс явагдаж буй байдал. Иймээс хүчил төрөгч эмчилгээнд тэсвэрлэх хөхрөлт ажиглагддаг.
Оношилгооны үндсэн арга:
4. Эмгэг явцын өрнөх хугацаа, тавилан дээр үндэслэж оношлогддог.
Харин дараах эмчилгээнүүдийг цогцоор нь хийх хэрэгтэй. Үүнд,
Дээрх аргуудаас зохиомол амьсгалын оновчтой хэлбэрийг ашиглах нь илүү чухал. Хэрвээ амьсгал удирдах, дэмжих эмчилгээ нь үр дүн муутай байвал түрүүлгээ харуулан хэвтүүлэх, цулцанг амьгалд татан оролцуулах зэрэг бусад аргуудыг хэрэглэж болно" хэмээв.
Тэрбээр үргэлжлүүлэн "Үжил гэдэг нь халдварын эсрэг биет махбодын хариултын зохицуулга алдагдсанаас улбаалсан амь насанд аюултай эрхтэн тогтолцооны дисфункц юм.
Үжлийн менежментийн эмчилгээний таван зарчим нь:
2. Тохирох антибиотикийг нэг цагийн дотор хэрэглэх
3. Зорилтот сэхээн амьдруулалтыг эхний зургаа цагийн дотор хэрэгжүүлэх
4. Хянах-тэмдэглэх -тайлбарлан унших-хариу арга хэмжээ авах
5. Чанартай тусламж үзүүлэх
Та бүхэн энэхүү анагаах ухааны бүрэн португалийг бодит эмнэл зүйн нөхцөл байдалд оновчтой бүтээлчээр тохируулан хэрэглэснээр өвчтөний амь насыг аврах боломжтой" гэдгийг хэлэв.
ВИДЕО:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна