Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн гүйцэтгэл, үр дүн, байгууллагын бүтээмжийг дэмжих зорилгоор 7 хоног бүрийн Пүрэв гариг бүр цахим сургалт зохион байгуулдаг.
Төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, эзэмшвэл зохих мэдлэгийг олгодог энэхүү сургалтад ЭМДЕГ-ын нийт албан хаагчид идэвхи санаачилгатай оролцож, сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахыг зорьдог.
Өнөөдрийн сургалтаар мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж ажлын байрандаа хэрхэн өсөж, дэвжих боломжтой талаарх мэдээлэл сонсож, мэргэжил аргазүйн зөвлөгөө авлаа.
Сургалтад ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн 100 гаруй төрийн албан хаагч цахимаар оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна