Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг Оманы Султант Улсаас Монгол Улсад Бээжин хотоос хавсран суугаа Элчин сайд Нассер Аль-Бусайди-г 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.
Сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Оман Улсыг төлөөлөн анх удаа оролцож байгаад Элчин сайдад талархал илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Оманы Султант Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөр ач холбогдолтой болж, тодорхой үр дүнд хүрсэнд баяртай байгаагаа тэмдэглэв.
Элчин сайд Нассер Аль-Бусайди Оманы Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайди-гийн халуун дотно мэндчилгээг уламжлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 2 жилд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд албан ёсны айлчлалын мөрөөр эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна