Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аян үргэлжилж байна

ALs
2020 оны 11-р сарын 29 -нд

Бүх нийтийн хөл хориотой байгаа энэ үед охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг өрнүүлж байна. 

Монгол Улсад 2017 онд Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь (31.2%) амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.
 
Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр /хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн зургаа нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн дөрвөн хүн тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна.

 
Та болон таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй нөхцөлд байгаа бол, мөн хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан, сонссон тохиолдолд дараах яаралтай тусламжийн дугаарууд руу холбогдоорой. Эдгээр нь энгийн утасны тарифаар болон нэгжгүй үедээ ч ярих боломжтой дугаарууд юм.
 
Цагдаагийн шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах утас 102
 

Тусламжийн утас 108 
 
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас 107 
 
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас 96490505 
 
Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136 
 
Сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 18002000 
 
"КОВИД-19"-ийн талаарх мэдээлэл өгөх утас 119
 

 
Эх сурвалж: НЭМҮТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна