12 настай И.Цэлмүүн Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны шатарчин боллоо

ALs
8 цагийн өмнө

Гүрж улсын Батуми хотноо Олон улсын шатрын холбооны 100 жилийн ойд зориулсан Өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө.  Энэхүү тэмцээнд 8, 10, 12 насны ангиллаар 40 орны 300 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдөж Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцсон юм.

Тэдний дундаас Олон улсын шатрын холбооны мастер, “Босоо ноён” клуб, "Сүү" хувьцаат компанийн тамирчин И.Цэлмүүн 12 насны охидын ангилалд (Girls U12), 9 өрөг тоглож 7 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол гэсэн амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Цэлмүүн нь өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн цомоос медаль хүртсэн Монгол Улсын анхны шатарчин болж байна.

И.Цэлмүү нь таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж, найман настайдаа анхны тэмцээндээ оролцож байсан. Дэлхийн цомын тэмцээн нь түүний 13 дахь  тэмцээн болж байна. Мөн тэрээр Монголын өсвөрийн шатрын дөрвөн удаагийн  аварга юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна