“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

ALs
Өчигдөр, 11:58 минут

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП” ААН-ийг тодруулан алдаршууллаа. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийг тусад нь эрэмбэлж шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын 2024 оны топ 10 төрийн өмчит компанийн нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тонн нүүрс борлуулж, Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төлж, 2024 оны топ 10 төрийн өмчит компанийг үйл ажиллаагаараа тэргүүллээ.

Тус компани нь 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж нийт хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилж, нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолой, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг томоохон төслүүдээ ашиглалтад оруулж улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна