Он гарснаас хойш 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгджээ

ALs
8 цагийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямын хэлснээр, 2025 он гарснаас хойш зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 3.5–5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 24 удаа бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд энэ сарын 2-нд болсон 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт сумын иргэдэд чичирхийлэл мэдрүүлсэн байна. Мөн өнөөдөр (3-ны өдөр) Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд болсон 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сумдаас гадна Улаанбаатар хотод ч мэдрэгдсэн. Ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна