"2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ"

Б.Энхчулуун
2023 оны 1-р сарын 04 -нд

"2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Дөрөвдүгээр улирлын буюу 2022 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлэхийг санууллаа.

НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломж нь нээлттэй байна.

Тухайн жилийн дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна