НАМ, ЭВСЛҮҮДЭД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

ALs
5-р сарын 02 -нд

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нам, эвслүүдэд батламж олгох арга хэмжээ өнөөдөр (2024.05.02) боллоо.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос дараах нам, эвсэлд батламж олгов.

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний зориг ногоон нам
  5. Ард түмний олонхийн засаглал нам
  6. Бүгд найрамдах нам
  7. ХҮН нам
  8. Монголын Либерал Ардчилсан нам
  9. Ардчилал шинэчлэлийн нам
  10. Гэр хороолол хөгжлийн нам
  11. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
  12. Үнэн ба Зөв нам
  13. Ардчилсан нам
  14. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  15. Монгол Консерватив нам
  16. ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  17. Монголын Социал Демократ Нам
  18. Монголын хүний төлөө нам
  19. Дэлхийн монголчууд нам
  20. Ард түмний хүч нам
  21. Эх Орон нам
  22. Монгол Ардын нам
  23. Эрх Чөлөөний Эвсэл нам

Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслүүдэд 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болох сургалтын урилга өглөө. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх, баримт бичиг бүрдүүлэх, цахим сан ашиглах, нэр дэвшигчийг бүртгэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар хамтран нам, эвслийн төлөөлөлд сургалт зохион байгуулна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна