“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг УИХ-д өргөн барилаа

ALs
5-р сарын 02 -нд

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг УИХ-д өргөн барилаа.

Тус төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулжээ. 2025 онд:

  • “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгыг хангах
  • Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”,
  • “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”,
  • “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”,
  • “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”,
  • “Ногоон хөгжлийн бодлого”,
  • “Бүсчилсэн хөгжлийн бодлого”,
  • “Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хотын бодлого”,
  • “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 224 төсөл, арга хэмжээг тусган төлөвлөсөн байна.

Хөгжлийн жилийн төлөвлөгөө нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг бөгөөд тухайн жилийн төсвийн төлөвлөлтийн суурь болдог билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна