“E-Mongolia 4.0” хувилбарыг Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй холбоно

ALs
5-р сарын 07 -нд

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг өнөөдөр танилцууллаа.

“E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдийн хэрэгцээт багц үйлчилгээг санал болгосон, дуу хоолойгоор дамжуулж үйлчилгээ авах, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бий болгож, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг багтаажээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, олон нийтэд хүргэх шаардлагатай сонордуулга, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн хүмүүст талархал илэрхийлээд E-Mongolia төрийн үйлчилгээ цахим, шуурхай, мэдээлэл ил тод болсныг онцоллоо. Үр дүнд нь тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наяд болж тэллээ.

Мөн нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Монгол Улсын иргэн бүр баялгийнхаа үр өгөөжийг хүртэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож буйг Ерөнхий сайд хэлсэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна