Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай хуулийг баталж, Монгол долоон бүстэй болов

ALs
6-р сарын 05 -нд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай хуулийн төслийг батлав.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал  батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг өргөн барьжээ.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын  57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 23 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бүс нутаг төлөвлөлтийн онол, аргазүйд шилжилт хийгдэж “шинэ эдийн засаг-газарзүйн онол, кластерын онол, хөгжлийн туйл, өсөлтийн төвийн онол”-ууд орчин үеийн чиг хандлага болж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрсөн. ДНБ-ий 63 хувь нь  үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.

Иймд дэлхий дахинд баримталж буй ирээдүй хойч үедээ унаган байгалийг алдагдуулахгүй өвлүүлэх тогтвортой хөгжлийн үзэл санаа, орчин үеийн онолын чиг хандлага, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх практик хэрэгцээ шаардлагаас үүдэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг ЭЗХЯ-наас шинэчлэн боловсруулсан.

Тус үзэл баримтлалд Монгол Улсыг эдийн засгийн “Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын” гэсэн долоон бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлэхээр тодорхойлсон:

Хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг; Баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;  Хойд бүсэд: Булган, Орхон, Хөвсгөл аймаг; Төвийн бүсэд: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг; Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг; Говийн бүсэд: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг; Улаанбаатарын бүсэд: Улаанбаатар ба дагуул хот. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна