Шинжлэх ухаан, технологийн хуулийг 18 жилийн дараа шинэчлэн баталлаа

ALs
6-р сарын 06 -нд

Монгол Улсын Их Хурлаас 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай анхдагч хуулийг, 2006 онд тус хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг зохицуулсаар ирсэн.

Өнөөдөр шинжлэх ухааны салбарт парадигмийн өөрчлөлт явагдаж судалгааны арга зүй, шинжлэх ухааны менежментийн шинэ тогтолцоог нэвтрүүлж, улс орнууд шинжлэх ухаанд суурилсан бодлого, мэдлэг суурилсан эдийн засгийн шилжилтийг хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.”, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх, үүрэгт “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”-ээр хуульчилсан нь шинжлэх ухаан, технологийн талаарх Үндсэн хуулийн баталгаа болж байдаг.

Яг энэ цаг мөчид Үндсэн хуулиар олгосон эрхийг баталгаажуулж, Монгол Улсын Их хурлаар баталсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг ёслол хүндэтгэлтэйгээр салбарын тэргүүлэх эрдэмтэн профессорууд, залуу судлаачдад гардуулсан хэмээн БШУЯ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна