“Оюутан цагдаа" хөтөлбөрийн бүртгэл зургаадугаар сарын 14-нд хаагдана

ALs
6-р сарын 11 -нд

Нийслэлийн 2021 - 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" - ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Оюутан цагдаа" арга хэмжээг зохион байгуулдаг.

Гадаад хэлний мэдлэгтэй \Англи, Орос, Хятад, Япон, Солонгос г.м\ оюутан залуус та бүхнийг 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ОЮУТАН ЦАГДАА" хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Хөтөлбөр 2024.06.15 -08.15-ны хооронд хэрэгжинэ.

Тус хөтөлбөрийн давуу тал:

  • Цагийн уян хатан нөхцөлтэй
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлнө
  • Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах
  • Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна