Улаанбаатарын зарим хэсгээр цас орж байна

ALs
6-р сарын 21 -нд

Улаанбаатар хот орчмоор 10:00 цагийн байдлаар агаарын температур +3 градус байгааг Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, III, IV хороолол орчмоор цас орж эхэллээ.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрджээ.

Иймд ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна