Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Энэ тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 22:04 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байсныг аврах хантааз, завь ашиглан ажиллаж аюулгүй газарт гарган, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна