Нийслэлд зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдахыг зогсооно

ALs
Мягмар, 09:50 минут

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28 буюу баасан гарагт болно. Үүнтэй холбогдуулан нийслэлд зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.

Мөн соёл, урлаг, үзвэр спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл Урлагийн газрын даргад даалгажээ. Түүнчлэн гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны баасан гарагт шилжүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна