Наадмын билет борлуулалтын талаар нэгдсэн мэдээлэл удахгүй хүргэнэ гэв

ALs
Даваа, 12:57 минут

Баяр наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ гэж мэдээлсэн билээ. Гэвч өглөөний 08.00 цагт тус сайтад тасалбар авахаар нэвтрэхэд бүх билет борлуулагдаж дууссан төлөвтэй харагдаж байв. 

Тус вэб сайтад 07.10 цагт нэвтрэхэд билет бүрэн зарагдсан буюу суудлууд саарал төлөвтэй болсон байсан тухай иргэд цахим орчинд бичиж, билет борлуулах ажил шударга бус боллоо гэж хардаж буйгаа илэрхийлсэн байна.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. 

Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад, Цахимаар 10 мянган билет борлуулсан. Билет борлуулахад ямар нэг алдаа гараагүй. 08.00 цагт билет борлуулагдаж дууссан байна. Энэ талаар НЗДТГ-аас удахгүй нэгдсэн мэдээлэл хүргэх болно гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна