Сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

ALs
6-р сарын 26 -нд

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

            Дээрх  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд selgen@judcouncil.mn цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах  журам”-ыг баримтлан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

                                                                                                                    

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

3

                                                    Нийт

3

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Б.Бундсүрэнтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

                                                                                                                                                                              

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна