Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гавьяаны амралтаа авч буй Ерөнхий шүүгч Д.Буянжаргалыг үдэн гаргах хүндэтгэлийн шүүх хуралдааныг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд урилгаар
Ахмад шүүгч Д.Буянжаргал өөрийн намтраа товч танилцуулж, Тамгын газрын дарга Э.Ганцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон, ахмад шүүгчийн өмсгөл тайлах болон тамга гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Г.Давааренчин томилогдож тамга тэмдгээ хүлээн авлаа.
Шүүхийн шинэтгэлийн бодлогын хүрээнд ахмад шүүгч Д.Буянжаргалын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн эрхэм нөхдөөс өндөр насны тэтгэвэрт гарч буй Ахмад шүүгч Д.Буянжаргалд хүндэтгэл үзүүлэн сэтгэлийн бэлэг барьсан юм. Д.Буянжаргал шүүгчдээ цаашдын амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна