Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн М-г БНХАУ-аас шилжүүлэн авчиржээ.
М нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сарын 08-ны өдөр саатуулан баривчилсан. Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг энэ оны наймдугаар сарын 14-ий өдөр ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦА хамтран зохион байгуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна