ОХУ-д 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа галт уул дэлбэрэв

ALs
2024 оны 8-р сарын 19 -нд

Ням гарагт ОХУ-ын Камчаткийн хойгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох Шивелуч дэлбэрчээ.

Газар хөдлөлтийн дараа 150 мянга гаруй хүн амтай Петропавловск-Камчатский хотод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн аж.

Камчаткийн галт уулын дэлбэрэлттэй тэмцэх багаас агаар мандалд их хэмжээний үнс хуримтлагдсан тул агаарын хөлгүүдэд "улаан" код бүхий анхааруулга өгсөн байна. Энэ нь хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг юм.

Шивелуч галт уул дэлбэрч, үнс нурамаа 5 км-ийн өндөр цацсан бөгөөд утаа нь ойролцоогоор 1500 км-т тархсан гэж мэдээлжээ. 

Тус галт уул нь сүүлийн 10 мянган жилд 60 удаа дэлбэрсэн гэдэг бөгөөд хамгийн сүүлд 2007 онд томоохон дэлбэрэлт болж байв. 

Эх сурвалж: Sky news


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна