СХД-ийн 84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

ALs
2024 оны 8-р сарын 27 -нд

Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, талбайн тохижилтын ажил дуусаж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн боллоо.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 2.552 м.кв талбайтай бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна