Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр /2024.08.28/ Oросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа, нэн ялангуяа тэтгэлэгт хөтөлбөрт инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Түүнчлэн их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах боломж, орос суралцагчдыг Монгол Улсад суралцуулах талаар ярилцлаа гэж Боловсролын яамнаас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна