МИАТ 12-р сараас Вьетнамын Хо Ши Мин хот руу шууд нислэг хийж эхэлнэ

ALs
2024 оны 8-р сарын 30 -нд

МИАТ компани 2024 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн Вьетнам улсын Хо Ши Мин хот руу долоо хоногт хоёр  удаа шууд нислэг үйлдэхээр болжээ.

Хо Ши Мин нь Вьетнам улсын хамгийн том хотуудын нэг бөгөөд дэлхийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг юм. 

Тус хот нь байгалийн үзэсгэлэнт газар, амтат хоол, дэлхийн алдартай брэндийн дэлгүүр, худалдааны төвүүд гээд олон зүйлсээрээ жуулчдын сонирхлыг татдаг. Тиймээс үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өвлийн улиралд дулаан орныг зорьж аялж, амрах хүсэлтэй монголчууддаа зориулж шууд нислэгийн шинэ чиглэл нээж, тийзээ борлуулалтаа эхлүүлжээ. 

Хо Ши Мин хотоор дамжин Вьетнамын бусад хотууд болон Европын улсууд руу нислэг үйлдэх боломжтой юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна